Эерэг хүмүүсийн нэгдэх цэг

“Ногоон оноо, байгаль” ТББ нь тогтвортой хөгжил, байгальд ээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажиллах замаар иргэдийн сайн дурын оролцоог болон ногоон үйлдлийг дэмжих, зөв дадалд хөтлөх, нэмэгдүүлэх зорилготой "Ногоон оноо" платформ/апп-ыг хөгжүүлж, олон нийтэд танилцуулахаар бэлэн болоод байна.

Энэхүү ногоон оноо төсөл нь:

  • Тогтвортой хөгжлийг дэмжсэн,
  • Ил тод байдлыг баримталсан,
  • Нийгмийн итгэлцлийг бий болгохыг зорьсон,
  • Технологид суурилсан,
  • Олон нийтийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд татан оролцуулахыг үндсэн чиглэлээ болгосон
  • Талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхийг анхаарсан юм.

Хамтрагч төрийн бус байгууллага

Ногоон оноо аппыг татаж авч нэгдсэнээр :

  • Мэдээлэл авах, хуваалцах.
  • Хамтрагч байгууллага болон хувь хүн өөрийн профайлыг хөтлөн бусадтай мэдээлэл хуваалцах, мөн бусдаас мэдээлэл хүлээн авч унших, үзэх боломжтой.
  • Эко, ногоон болон сайн дурын ажлын эвэнт, үйл ажиллагаануудын зар мэдээллийг авах

Байгууллагууд өөрсдийн профайл хаягаараа дамжуулан аливаа өдөрлөг болон сайн дурын ажлыг нээлттэй зарлах, зохион байгуулах боломжтой.
  • Эко, ногоон болон сайн дурын ажлын эвэнт, үйл ажиллагаануудын зар мэдээллийг авах

Байгууллагууд өөрсдийн профайл хаягаараа дамжуулан аливаа өдөрлөг болон сайн дурын ажлыг нээлттэй зарлах, зохион байгуулах боломжтой.
  • Олон нийтийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд татан оролцуулахыг үндсэн чиглэлээ болгосон
  • Эко, ногоон болон сайн дурын ажлын эвэнт, үйл ажиллагаануудын зар мэдээллийг авах

Байгууллагууд өөрсдийн профайл хаягаараа дамжуулан аливаа өдөрлөг болон сайн дурын ажлыг нээлттэй зарлах, зохион байгуулах боломжтой.

Өөрийн профайл, ТББ-ийн профайлыг хөтлөн бусадтай мэд ээлэл хуваалцах, мөн бусдаас мэдээлэл хүлээн авж унших, үзэх

ТББ-аас зарласан өдөрлөг болон сайн дурын үйл ажиллагаанд оролцох, ТТБ-ын профайлаар дамжин өдөрлөг болон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах

Найз нөхөд, хамтран ажиллагч ТББ байгуулагатай апп дотроо харилцах, мөн хамтран ажиллагч, найз нөхдийн дундын грүпп чат

Оноо цуглуулах боломж

“Ногоон оноо”-г цуглуулах боломж сонголтууд танд бий. Та өөрийн өдөр тутмын эко, ногоон үйлдлээсээ оноо цуглуулах боломжтой.

Скүүтер

Скүүтер, унадаг дугуй түрээслэх бүрд ногоон онооны урамшууллын оноо цуглуулах боломжтой.

Автобус

Автобусны картаа холбоод, автобусаар зорчих бүрд урамшууллын оноо цуглуулахаас гадна автобусныхаа төлбөрөөс хөнгөлүүлэх боломжтой.

Гүйлт

Нийслэл, дүүрэг болон орон нутгуудад зохион байгуулж буй марафон, гүйлтийн хөтөлбөрт хамрагдаад ногоон оноо цуглуулах боломжтой.

Мод тарих

Мод тарьж ургуулах иргэдийн оролцоог урамшуулах ба мод тарих, ургуулах үйл явцад оролцсон бол та ногоон оноо цуглуулах боломжтой.

Эко жорлон

Хөрс усны бохирдолгүй эрүүл орчинд амьдрахаар эко жорлон худалдан авч ашиглах эсхүл жорлонгоо өөрчлөе хөтөлбөрт хамрагдаснаар ногоон оноо цуглуулах боломжтой.

Сурагчийн карт

Сурагчийн картаа ногоон оноо аппликейшдаа холбоод урамшууллын оноогоо цуглуулаад оноогоороо төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Сайн дурын ажил

Тогтвортой хөгжлийн төлөөх болон байгальд ээлтэй үйл ажиллагаанд оролцсон таны нийгэмд тустай сайн дурын ажил бүрийг тань ногоон оноогоор урамшуулна. Бидэнтэй хамтрагч төрийн бус байгууллагуудаар дамжуулан сайн дурын ажилд оролцох эсвэл анги хамт олон, найз нөхдөөрөө хийсэн сайн дурын ажлаа баримтжуулаад, тайлангаа бидэнд явуулснаар таны ногоон оноо баталгаажина.

Ногоон барилга

Байшингаа ус, эрчим хүчний хэмнэлттэй болгох, дулаан алдагдлыг багасгах зорилгоор байгальд ээлтэй, “ногоон” шалгуурыг хангах бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийг худалдан авч баригдсан болон барьж буй байшингаа ногоон болгосон бол ногоон оноо цуглуулах боломжтой.

Алхалт

Ногоон оноо аппликейшнд алхалтаа бүртгүүлээд, алхсан тоо бүрдээ урамшууллын оноо цуглуулаарай. Мөн алхалтын клубүүдээр дамжуулан алхалтын хөтөлбөрт оролцсон бол оноо цуглуулах боломжтой.

Хог хаягдлаа ангилан ялгах

Дахин боловсруулах боломжтой хогийг тусад нь ангилан ялгаж, өөрийн ойр байх зориулалтын хогны саванд хийж эсвэл зохих байгууллагуудад нь тушааснаар ногоон оноо цуглуулах боломжтой.

Эерэг хүмүүсийн нэгдэх цэг

99019645

info@greenscore.mn

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо

5 хороолол /1425/ Чингисийн өргөн чөлөө гудамж, 14 байр, 52 тоот

© 2025 Green score ТББ. All rights reserved.