GreenScore

Байгальд ээлтэй алхам бүрт ногоон оноо

Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжиж, байгальд ээлтэй зөв дадал, нийгмийн хариуцлагатай оролцоог төлөвшүүлэх платформ.

GreenScore app

Хамтрагч байгууллагууд

COP17COP17
Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны СанЭмэгтэйчүүд, залуучуудын Оюуны Сан
MRIAMRIA
AchillesAchilles
eCliniceClinic
eSchooleSchool
HotulaHotula
Run & RaftRun & Raft
TomkoTomko
QPayQPay
ICT GroupICT Group
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооМонголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо
Mongolian Walking AssociationMongolian Walking Association
Монголын тогтвортой санхүүгийн холбооМонголын тогтвортой санхүүгийн холбоо
Тэрбум мод санТэрбум мод сан
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнТэрбум мод үндэсний хөдөлгөөн
Цус сэлбэлт судлалын үндэсний төвЦус сэлбэлт судлалын үндэсний төв
COP17COP17
Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны СанЭмэгтэйчүүд, залуучуудын Оюуны Сан
MRIAMRIA
AchillesAchilles
eCliniceClinic
eSchooleSchool
HotulaHotula
Run & RaftRun & Raft
TomkoTomko
QPayQPay
ICT GroupICT Group
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооМонголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо
Mongolian Walking AssociationMongolian Walking Association
Монголын тогтвортой санхүүгийн холбооМонголын тогтвортой санхүүгийн холбоо
Тэрбум мод санТэрбум мод сан
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнТэрбум мод үндэсний хөдөлгөөн
Цус сэлбэлт судлалын үндэсний төвЦус сэлбэлт судлалын үндэсний төв
Бидний тухай

Small Acts, Big Impacts

“Ногоон оноо, байгаль” ТББ нь нүүдлийн соёл иргэншлийн хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягийг өнөө цагийн технологитой хослуулан тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Бид иргэн бүрийн эерэг дадал, байгальд ээлтэй үйлдлийг ногоон оноогоор үнэлж урамшуулах замаар:

  • Байгальд хариуцлагатай амьдралын хэв маягийг түгээх
  • Нийгмийн итгэлцэл, ил тод байдлыг бэхжүүлэх
  • Олон нийтийг хамтдаа шийдэлд хүрэхэд татан оролцуулах
  • Төрийн бус байгууллага болон бизнесийн түншүүдтэй хамтран ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байна.
GreenScore app screens
Онцлог, давуу тал

Ногоон оноо цуглуулах, оноогоо ашиглах

Байгальд ээлтэй иргэн байж аппликейшнээрээ дамжуулан сорилт, хандив, өдөрлөгүүдэд оролцон ногоон оноо цуглуулах боломжтой. Харин цуглуулсан ногоон оноогоо лояалти хөтөлбөрт нэгдсэн хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авахад ашиглах боломжтой.

Эвент ба сайн дурын үйл ажиллагаа

Байгууллагууд өөрсдийн платформоор дамжуулан өдөрлөг, хандив, сайн дурын үйл ажиллагааг нээлттэй зарлаж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг идэвхтэй оролцуулах боломж бүрдүүлдэг.

Бодит оролцоо, манлайлал

Хэрэглэгч та өөрийн хийсэн ногоон үйлдэл, сайн дурын оролцоогоо хуваалцах, бусдад урам түгээх замаар ногоон амьдралын манлайлагч болох боломжтой.

Монголын тогтвортой хөгжлийн төлөө хамтын хувь нэмэр

Монголын тогтвортой хөгжлийн үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгальд ээлтэй энгийн үйлдлээрээ эерэг өөрчлөлтийг бүтээх боломжийг танд олгоно.

Оноо цуглуулах

GREENSCORE ПЛАТФОРМЫН БОЛОМЖУУД

СОРИЛТ

Greenscore платформд зарлагдсан байгальд ээлтэй сорилтуудад оролцож, өдөр тутмын зөв дадлаа хэвшүүлэхийн зэрэгцээ Ногоон оноо болон Ус (XP) цуглуулах боломжтой. Сорилт бүр нь хэрэглэгчдийг байгаль орчинд ээлтэй үйлдэлд уриалж, зөв дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрийн оролцоогоо нэмэгдүүлж, ногоон аяллаа хамтдаа үргэлжлүүлээрэй.

МЕРЧАНТ БАЙГУУЛЛАГУУДЫН ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР

Greenscore-ийн хамтрагч мерчант байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах бүрд Ногоон оноо цуглуулах боломжтой. Ингэснээр өдөр тутмын худалдан авалтаа байгальд ээлтэй сонголттой хослуулж, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ нэмэлт урамшуулал хүртэх боломж бүрдэнэ.

НОГООН ОНООГОО АШИГЛАХ НЬ

Greenscore аппликейшний Маркет → Ашиглах хэсгээс хамтрагч байгууллагуудын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, купон болон бусад урамшууллыг харах боломжтой. Та өдөр тутмын байгальд ээлтэй үйлдлээрээ цуглуулсан Ногоон оноогоо ашиглан эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ болон урамшууллыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой. Таны жижиг мэт санагдах зөв үйлдэл бодит үнэ цэн бүхий урамшуулал болж танд эргэн ирнэ. Гайхалтай биш гэж үү?

УС (XP)

Ус (XP) нь таны Greenscore платформ дахь идэвх, тууштай оролцоо болон ахиц дэвшлийг илэрхийлэх урамшууллын нэгж юм. Сорилтуудад тогтмол оролцож, даалгавруудыг амжилттай гүйцэтгэх бүрд Ус (XP) цуглуулна. Таны тогтвортой оролцоо, зөв дадлыг Ус (XP)-ээр үнэлж, платформ дахь ахиц дэвшлийг тань дэмжинэ. Цуглуулсан Ус (XP)-ийнхээ тусламжтайгаар өөрийн виртуал Эко ногоон хотоо хөгжүүлж, үе шат бүрээр ахих боломжтой. Өдөр тутмын жижиг алхам бүр таны ногоон аяллыг дараагийн түвшинд хүргэнэ.

АМЖИЛТ (BADGE)

Байгальд ээлтэй үйлдлүүдийг тогтмол, тууштай хийж, тодорхой шалгуур, амжилтын түвшинд хүрсэн хэрэглэгчдэд Greenscore-ийн зүгээс Амжилтын тэмдэг (Badge) олгоно. Greenscore нь хэрэглэгч бүрийн эерэг үйлдлийг бодитойгоор үнэлж, зөв дадлыг хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хамтдаа төлөвшүүлэхийг зорьдог.

Ногоон ирээдүйд чиглэсэн алхам бүр үнэ цэнэтэй

Танд бидэнтэй холбогдох санал хүсэлт байвал бидэн рүү илгээгээрэй

Бидэнтэй холбогдох