GreenScore

Нууцлалын бодлого

Батлагдсан огноо: 2026 оны 08-р сарын 05-ны өдөр

Нэг. Ерөнхий нөхцөл

  1. Ногоон оноо байгаль НҮТББ (цаашид “Бид” гэх)-ын Green Score aппликейшн (“Ногоон оноо апп” гэх)-д харилцагч нэвтрэх, бүртгүүлэх, баталгаажуулах, түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан үйлчилгээ авахад хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг энэ Нууцлалын бодлогоор зохицуулна.
  2. Харилцагч та Ногоон оноо апп-д бүртгүүлэхээс өмнө Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, Нууцлалын бодлогод заасны дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ үү.
  3. Харилцагч та Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлсэн хэсгийг дарж, идэвхжүүлэх үйлдлийг хийснээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг олгож буй илэрхийлэл болно.

Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:

  • “Мэдээлэл” эсхүл “Хувийн мэдээлэл” гэж хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой хуулиар тодорхойлсон бусад мэдээллийг;
  • “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэж Ногоон оноо байгаль НҮТББ-г;
  • “Мэдээлэл боловсруулагч” гэж Мэдээлэл хариуцагчтай гэрээ байгуулж түүний нэрийн өмнөөс харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй хуулийн этгээдийг;
  • “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
  • “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа тэдгээрийн нийлбэрийг;
  • “Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаанд хэрэглэх, дамжуулах, мэдээлэлтэй танилцахыг;
  • “Хамуга ID” гэж харилцагч Ногоон оноо апп-д бүртгүүлэх үед Үйлчилгээ авахад нь зориулж харилцагчийн зөвшөөрлөөр түүний хувийн мэдээллийг цуглуулж, таньж баталгаажуулсны дараа цуглуулсан хувийн мэдээлэлд үндэслэн тухайн харилцагчид үүсгэсэн бүртгэлийн дугаарыг;
  • “Хамуга систем” гэж Үйлчилгээг хамтрагч байгууллага болон харилцагчид үзүүлэх зорилгоор НОБ-ын нэрийн өмнөөс хамтрагч байгууллага болон харилцагчийн зөвшөөрлөөр тэдгээрийн байгууллагын болон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, харилцагчийг таньж баталгаажуулах, хамтрагч байгууллага болон харилцагчид Хамуга ID үүсгэж буй НОБ-той гэрээ байгуулсан Мэдээлэл боловсруулагч гуравдагч этгээдийн системийг;
  • “Харилцагч” эсхүл “Та” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Ногоон оноо апп-д бүртгэл үүсгэн, ашиглаж буй хувь хүнийг;
  • “Харилцагчийг тодорхойлох боломжгүй болгох” гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгох буюу хувь хүнийг шууд нэрлэн заах боломжгүй болгохыг;
  • “Challenge” гэж хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих зорилгоор Green Score апп дээр санал болгож буй даалгавар, зорилт болон тэдгээрийн биелэлтийг бүртгэх үйл ажиллагааг;
  • “Coupon” гэж Green Score апп болон хамтрагч байгууллагаас хэрэглэгчид олгох боломжтой урамшуулал, хөнгөлөлт, эрхийн бичгийг;
  • “Mini App” гэж Green Score апп дотор гуравдагч этгээдийн үзүүлж буй үйлчилгээ, системийг Green Score-оос гаралгүйгээр ашиглах боломжтой дэд програмыг;
  • “Push Notification” гэж Green Score апп хэрэглэгчид мэдэгдэл, сануулга болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг төхөөрөмжид хүргэх цахим мэдэгдлийг;
  • “Байршлын мэдээлэл” гэж хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрөмжөөс авсан GPS болон байршлын мэдээллийг ойлгоно.
  1. Харилцагч хууль ёсны төлөөлөгч, харгалзан дэмжигч болохын хувьд 14-18 настай хүүхдэд Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу харилцагчийн бүртгэл үүсгэх үед харилцагчид Нууцлалын бодлогыг дахин танилцуулж, зөвшөөрлийг авах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу зөвшөөрөл олгож буйд тооцогдоно.
  2. Харилцагч хүүхдэд харилцагчийн бүртгэл үүсгэж, Нууцлалын бодлогыг зөвшөөрч, баталгаажуулснаар хүүхэд харилцагч болохын хувьд түүний хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
  3. Нууцлалын бодлогод тухайлан тайлбарлаагүй нэр томьёог Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу ойлгож, тайлбарлана.
  4. Хэрэв Та Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй. Ингэснээр бид таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах боломжгүй болох бөгөөд харин та Ногоон оноо апп-д бүртгэл үүсгэх, ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Хоёр. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчим

  1. Бид харилцагчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
  2. Харилцагч өөрийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.
  3. Хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох, бусад хууль тогтоомжийн нийцлийг хангах зорилгоор тухай бүр Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.
  4. Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлт орсон тухай бүр харилцагчид Ногоон оноо апп-аар дамжуулан мэдэгдэж, Нууцлалын бодлогын сүүлийн хувилбарыг танилцуулж, зөвшөөрлийг авна.

Гурав. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго, мэдээллийн жагсаалт

Бид Таны дараах төрлийн хувийн мэдээллийг дор дурдсан зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

1. Ногоон оноо апп-д бүртгүүлэх, танин баталгаажуулах

Мэдээллийн жагсаалт:
Хамуга ID, овог нэр, РД, утасны дугаар, имэйл хаяг, ДАН баталгаажуулалтаар иргэний үнэмлэхийн мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп руу Хамуга системээр холбогдох

2. Хэтэвчийн гүйлгээний код, апп-д нэвтрэх нууц үг сэргээх

Мэдээллийн жагсаалт:
Бүртгэлтэй утасны дугаар
Холбогдох хэлбэр:
Бүртгэлтэй утасны дугаарт баталгаажуулах код илгээх

3. Ногоон оноо (GSN) цуглуулах

Мэдээллийн жагсаалт:
Хамуга ID, хэрэглэгчийн ногоон үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, оноо тооцох мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп болон ногоон оноо олгож буй хамтрагч байгууллагын системээр дамжуулан мэдээлэл авах

4. Ногоон оноогоо шалгах

Мэдээллийн жагсаалт:
Бүртгэл үүсгэсэн Хамуга ID-ийн нэвтрэлтийн мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп руу Хамуга системээр холбогдох

5. Ногоон оноог ашиглах, шилжүүлэх

Мэдээллийн жагсаалт:
Бүртгэлтэй утасны дугаар, гүйлгээний код
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп болон ногоон оноогоо ашиглах эсхүл шилжүүлэх гэж буй хамтрагч байгууллагын системээр дамжуулж мэдээллийг авах

6. Баталгаажуулалт хийх

Мэдээллийн жагсаалт:
Ногоон оноо апп-ын баталгаажуулалт цэсэнд оруулсан мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг шалгах, баталгаажуулах зорилгоор боловсруулах

7. Challenge үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчийн оролцоо болон ахицыг бүртгэх

Мэдээллийн жагсаалт:
Challenge-д оролцсон мэдээлэл, Challenge-ийн явц, биелэлт, авсан шагнал, оноо болон ахицын мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп доторх Challenge үйлчилгээний системээр дамжуулан мэдээлэл цуглуулах, боловсруулах

8. Coupon үйлчилгээ үзүүлэх, урамшуулал болон хөнгөлөлт ашиглуулах

Мэдээллийн жагсаалт:
Авсан купон, ашигласан купон, купоны төлөв, купон ашигласан огноо, онооны зарцуулалтын мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп

9. Push Notification үйлчилгээ үзүүлэх

Мэдээллийн жагсаалт:
Төхөөрөмжийн мэдээлэл, Push Notification Token
Холбогдох хэлбэр:
Push Notification үйлчилгээний системээр дамжуулан

10. Mini App үйлчилгээг ашиглуулах

Мэдээллийн жагсаалт:
Тухайн Mini App үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Ногоон оноо апп болон холбогдох Mini App үйлчилгээ үзүүлэгч системийн хооронд хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр

11. Хэрэглэгчийн профайл мэдээлэл шинэчлэх

Мэдээллийн жагсаалт:
Профайл зураг, камер болон gallery-ээс сонгосон зураг
Холбогдох хэлбэр:
Хэрэглэгчийн зөвшөөрлөөр төхөөрөмжөөс авах

12. QR код унших үйлчилгээ үзүүлэх

Мэдээллийн жагсаалт:
Камер ашиглан авсан QR кодын мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Төхөөрөмжийн камер ашиглан

13. Байршилд суурилсан үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчид ойр байрлах салбар харуулах

Мэдээллийн жагсаалт:
Төхөөрөмжийн GPS байршлын мэдээлэл, ойролцоох байршлын мэдээлэл, байршилд суурилсан үйлчилгээ ашигласан мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрөмжийн Location Service, Google Maps болон Green Score апп-аар дамжуулан

14. Алхалтын үйл ажиллагааг хэмжих, Green Score үйлчилгээ болон урамшууллын оноо тооцох

Мэдээллийн жагсаалт:
Хэрэглэгчийн алхалтын тоо, алхалтын хугацаа, алхалтаас тооцсон зай зэрэг хөдөлгөөний мэдээлэл
Холбогдох хэлбэр:
Хэрэглэгчийн төхөөрөмжийн хөдөлгөөн мэдрэгч (sensor)-ээс мэдээлэл авч, Ногоон оноо апп болон сервер системээр дамжуулан боловсруулах
  1. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор харилцагчийн Ногоон оноо апп-д нэвтэрсэн, гарсан цаг, төхөөрөмжийн бүртгэл, харилцагчийн идэвхтэй, идэвхгүй байх үеийн бүртгэл, шинэ төхөөрөмжөөс нэвтрэх давтамж, харилцагчаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  2. Мэдээллийн системийг хөгжүүлэх, үйлчилгээг харилцагчид хүртээмжтэй, хялбар болгох зорилгоор харилцагчийн цуглуулсан, ашигласан ногоон онооны тоо, давтамж, хугацаа, cookie файлын тусламжтай олж авсан мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  3. Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, харилцагчаас цахим зөвшөөрлийг авна.
  4. Бид харилцагчийн хувийн мэдээллийг арилжаа, худалдааны зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
  5. Байршилд суурилсан үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрөмжийн GPS байршлын мэдээллийг боловсруулж болно. Байршлын мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана.
  6. Хэрэглэгчид Challenge, Coupon болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл хүргэх зорилгоор Push Notification үйлчилгээг ашиглаж болно.
  7. Green Score апп нь хэрэглэгчид нэмэлт үйлчилгээ үзүүлэх зорилгоор Mini App ашиглаж болох бөгөөд тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулна.

Дөрөв. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл

  1. Харилцагчийн олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд Ногоон оноо байгаль НҮТББ байна.
  2. Та Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо info@greenscore.mn хаягаар цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

Тав. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

  1. Харилцагч Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөөр Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  2. Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн бүртгэлийг идэвхгүй болгох, хаах шийдвэр гарах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
  3. Харилцагчийн хувийн мэдээллийг Мэдээлэл хариуцагч нь 6 сарын хугацаанд хадгалж, хадгалах хугацаа дууссан мэдээллийг устгана.

Зургаа. Мэдээллийг нийтэд ил болгох эсэх

Хуульд заасан эрх бүхий байгууллагаас “Мэдээллийг ил болгох” шийдвэр, тогтоол гарснаас бусад тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй, түүний халдашгүй байдлыг хамгаална.

Долоо. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийн жагсаалт

Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 3 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулж болно. Үүнд:

  • Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;
  • Прокурорын тогтоол гарсан;
  • Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;
  • Ногоон оноо апп-ын үйлчилгээг ашиглах явцад үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлж буй Мэдээлэл хариуцагчаас гэрээ байгуулсан гуравдагч этгээдэд харилцагчийн хувийн мэдээллийг тухай бүр өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн дамжуулж болно;
  • Green Score апп нь Mini App болон хамтрагч байгууллагын үйлчилгээг үзүүлэх зорилгоор тухайн үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөл болон холбогдох гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд дамжуулж болно.

Найм. Зөвшөөрөл цуцлах хэлбэр

  1. Харилцагч өөрийн олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг info@greenscore.mn хаягаар Мэдээлэл хариуцагчид гаргана.
  2. Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 (арав) хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэнэ.
  3. Харилцагчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, харилцагчийн бүртгэлийг идэвхгүй болгоно.

Ес. Бусад

  1. Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд харилцагч танилцах үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Ногоон оноо апп-д нээлттэй байршуулна.
  2. Нууцлалын бодлого, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн харилцагч дагаж мөрдөнө.